SECiM төслийн баг Сэлэнгэ аймагт ажлын байр нэмэгдүүлэх судалгаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-26 13:02:01
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил SECiM төслийн үндсэн зөвлөх хатагтай Гриэта  Тэнтэрэ (Grieta Tentere) тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тус SECiM төслийн баг Сэлэнгэ аймагт хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж дөрвөн өдөр ажиллах ажээ. SECiM нь Европын холбооны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл аж. Уг төслийн үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймагт хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийж, аймаг орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэн, олон талын оролцоотой хамтын ажиллагааг төлөвшүүлэх ажээ. Аймгийн Засаг дарга төслийн цаашдын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа уулзалтын үеэр илэрхийллээ. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, SECiM төслийн мэргэжилтэн М.Бямбарагчаа, төслийн зөвлөх Д.Бүжинлхам, Ч.Наранбилэг нарын хүмүүс оролцлоо.
Ч.Отгонцэцэг
相关新闻