Сэлэнгэ аймгийн хүчтэнүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүч тамирын нэгдсэн холбооноос энэ оны анхны аймгийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнээ нээлттэй болон хаалттай, мастерын төрөлд амжилттай зохион явууллаа.
Аймгийн аварга шалгаруулах хаалттай тэмцээнд зөвхөн Сэлэнгэ аймгийн харьяат тамирчид оролцсон бөгөөд шинэ тамирчдыг гаргаж ирэх, дараа дараагийн тэмцээнд оролцох багаа бүрдүүлэх, ирээдүйн хүчтэнгүүдийг бэлтгэх зэрэг олон зорилго, зорилтын дор ийнхүү хаалтай зохион явуулсан аж. Тус хаалттай төрөлд -75, -83, +90 кг-ийн жинд 30 гаруй тамирчид өрсөлдөж, -75 кг-ийн жинд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тамирчин Батболд, -83 кг-ийн жинд Сэлэнгэ “Зул” клубын тамирчин Алтанцацрал, -90 кг-ийн жинд “Зул” клубын тамирчин Анхбаяр, +90 кг-ийн жинд мөн клубын тамирчин Батмөнх нар түрүүлж, аваргын цом хүртлээ.
Харин аймгийн аваргын -100, +100 кг-ийн нээлттэй болон мастерийн төрөлд нийт 14 тамирчин өрсөлдсөн байна. Тус нээлттэй төрлийн -100 кг-ийн жинд дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, дэлхийн цагдаагийн олимпийн аварга, олон улсын хэмжээний мастер, Хууль сахиулах их сургуулийн тамирчин н.Алтанбагана, +100 кг-ийн жинд Сэлэнгэ сайхан сумын тамирчин дэлхийн аварга, ази тивийн аварга спортын мастер Х.Угтахбаяр, мастер ангилалд Сайхан сумын тамирчин н.Гантөгс нар аваргын алтан медаль хүртжээ.
Тус тэмцээнийг зохион байгуулагч, Сэлэнгэ аймгийн пауэрлифтингийн холбооны нарийн бичгийн дарга, пауэрлифтингийн дэлхийн аварга Х.Угтахбаяр “Монголын хүчтэнгүүдийг нэг дор цуглуулсан сонирхолтой тэмцээн боллоо. Энэ жилийн анхны тэмцээн хүмүүсийн нүдийг нээж өгсөнөөрөө гоё, ач холбогдол өндөр боллоо. Анх удаа болж байгаа аймгийн хаалттай тэмцээнд маш олон тамирчид оролцлоо. Энэ бол нь манай аймагт энэ спорт ямар шатанд хөгжиж буйг харуулж чадсан. Манай тэмцээнд монголдоо жин жиндээ аварга болдог мундаг тамирчид бүгд ирж оролцлоо” хэмээлээ.

Ч.Отгонцэцэг