800 гаруй га талбайг ойжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт одоогоор 17 сумын 60 гаруй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд 2017 онд нийт 866.9 га талбайд ойжуулалтын ажил хийжээ.
Дээрх байгууллагууд 20 гаруй төрлийн 11.0 сая ширхэг тарьц, суулгац бойжуулан ургуулж байгаа аж. Тэд өнгөрсөн онд нийт 99.4 га талбайд нөхөн сэргээлт хийснээс 72.4 га талбайд техникийн, 27.0 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Энэхүү нөхөн сэргээлт хийгдсэн талбайн 200 га-г байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар, 599.4 га-г мод бэлтгэгч аж ахуйн нэгж, байгууллагө өөрийнхөө хөрөнгөөр, 27.0 га-г гадаадын хөрөнгөөр, 10 га-г уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн дүйцүүлсэн хамгаалалаар, 20.5 га-г дотоодын төрийн бус байгууллагуудын хөрөнгөөр гүйцэтгэсэн байна.
Ч.Отгонцэцэг