Сэлэнгэ аймаг өнгөрсөн онд татварын орлогоо давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-24 15:07:40
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг өнгөрсөн онд татварын орлогын төлөвлөгөөгөө 119.6 хувьтай давуулан биелүүлжээ.
Тус аймгийн хэмжээнд нийт 3379 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдаг байна. Өнгөрсөн онд 299 аж ахуйн нэгж байгууллага шинээр бүртгэгдсэн бол 16 аж ахуйн нэгж, байгууллага татан буугджээ. Түүнчлэн тус аймагт өнөөдөр нийт 360 НӨАТ суутган төлөгч байгууллага, 199 пос, 506 Е-баримт хэвлэгч машин ажиллаж байгаа бөгөөд шинээр цахимд холбогдох боломжтой 1006 аж ахуйн нэгж, байгууллага байгаа аж.
Ч.Отгонцэцэг
相关新闻