Цагдаагийн алба хаагчид зам цэвэрлэж аюулгүй байдлыг хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаа нар хариуцсан нутаг дэвсгэртээ зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор замын цас, мөсийг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.
Тэд өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэртээ зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү ажлыг иргэдийн дэмжлэгтэйгээр хийсэн байна. Энэ удаа зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй Сүхбаатараас-Улаанбаатар чиглэлийн Ерөөгийн даваагийн автозамын цас, мөстсөн хэсгийг ийнхүү цэвэрлэсэн байна. Ингэж хальтиргаа гулгаа ихтэй газруудын авто замын мөстсөн хэсгийг хусаж цэвэрлэх нь зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх нэгэн том алхам болж буй юм. Дээрх алба хаагчид хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хандаж хөдөлгөөний сахилга бат, соёлыг чанд сахиж, хурдаа тохируулан явахыг анхаарууллаа.
Ч.Отгонцэцэг