Өмнөговийн 11 иргэн албадан эмчилгээнд хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас Төв аймгийн Баян сум дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 11 иргэн эмчлүүлж байна.
Орон гэргүй болон ар гэртээ хүндрэл учруулсан архины архаг хамааралтай иргэдийг ийнхүү албадан эмчилгээнд хамруулдаг ажээ. Тус аймгаас ирж эмчлүүлж байгаа иргэдийн гурав нь давтан эмчлүүлж байгаа юм байна.
Өмнөговь аймгийн "Баяр хөөрөөр дүүрэн амьдрал" ТББ, Говийн наран телевизтэй хамтран уг байгууллагад эмчлүүлж буй архины хамраалатай 100 гаруй иргэнд "Дахин донтолт гэж юу вэ" сэдвээр сургалт зохион байгуулж, аймгаасаа ирж эмчлүүлж буй 11 иргэндээ өвлийн дулаан хувцас, ар гэрийнх нь эргэлтийн эд зүйлсийг хүргэсэн байна. Энэхүү ажлыг аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс, Улаан загалмайн хорооноос дэмжлэг үзүүлэн хамтран оролцжээ.
Өмнөговь аймгаас тус байгууллагад өмнө нь эмчүүлж байгаад архинаас гарсан хоёр ч хүн байгууллагатайгаа хамтран сургалт явуулах зэргээр эргэх холбоотой ажилладаг гэнэ. Мөн энэ үеэр 1997 оноос хойш гэр оронгүй байгаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Д.Баяраа гуайд туслах сайн үйлсийн аянг эхлүүллээ.

Д.Мишигсүрэн