Ахмадууд сувиллын хамт олонд талархал илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-23 14:41:45
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын удирдлагууд сувилалд амарч буй ахмадуудаа эргэж, сум орон нутагт болж байгаа үйл явдлын талаарх мэдээллийг хүргэн санал хүсэлтийг нь сонсчээ.
Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын харьяа Сүхбаатар сум дахь ахмадын сувилал бусад сумдынхаа ахмадуудыг хуваарийн дагуу ээлжээр хүлээн авч асарч сувилах, эмчилгээ үйлчилгээ үзүүлэн амруулдаг юм. Энэ  удаа Алтанбулаг сумын 20 ахмад настан амарч байгаа аж. Тус сумын сумын ИТХ-ын дарга Н.Ариунжаргал, Засаг дарга П.Батсайхан, ахмадын хорооны дарга П.Буян-Эрдэнэ болон холбогдох мэргэжилтнүүд хамтарч амарч байгаа ахмадуудаа эргэн очиж, сум орон нутагт болж байгаа үйл явдлын талаарх мэдээллийг хүргэхийн зэрэгцээ тэдний санал хүсэлтийг нь сонссон байна.
Ахмадуудын зүгээс сэтгэгдэл өндөр байгаагаа хэлээд халуун дулаан байранд сувилуулж, амт чанар сайтай хоолоор үйлчилж байгаа сувиллын хамт олонд талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻