Сумын аварга малчны байнгын тусламж зорилтот бүлгийн гэр бүлд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын аварга малчин Я.Баатарсүрэнгийн гэр бүл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумынхаа зорилтот бүлгийн нэг өрхөд байнгын дэмжлэг үзүүлж байх саналаа сумын ИТХ-д хүргүүлсэн байна.
Сумын аварга малчин Я.Баатарсүрэн, гэргий Н.Сийлэгмаа нарын хүсэлтийг Баянгол сумын ИТХ-ын дарга Р.Батжаргал, “Хараа” багийн Засаг дарга Л.Занданбат нар хүлээн авч хэлэлцээд тус багийн иргэн, өндөр настан Б.Нэрэнжээ буурлыг сонгож өгчээ. Аварга малчны гэр бүлээс үзүүлэх байнгын дэмжлэг, туслалцаанд хүнсний болон бусад зүйлс багтах ажээ.

Ч.Отгонцэцэг