Ахмадаа дээдлэх жилийн ажлаар тэргүүлсэн сумдыг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ахмадаа дэмжих ажилд идэвх санаачилгатай оролцож тэргүүлсэн сумдын ЗДТГ, Ахмадын хороог шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. Зүүнбаян-Улаан сумын ЗДТГ, Ахмадын хороо өнгөрсөн оны зорилтот жилийн ажлаараа тэргүүн байр эзэлсэн бол Бүрд сум хоёрдугаар байранд, Нарийнтээл сум гуравдугаар байранд, Уянга, Сант сум тусгай байранд шалгаран 500 мянгаас 2 сая хүртэлх төгрөгөөр шагнуулсан юм.
Аймгийн ИТХ-аас 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгон зарлаж, сум байгууллага бүр ахмад настны амьдрал ахуй, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний мэдлэг, туршлагыг хойч үед өвлүүлэх чиглэлээр багагүй ажлыг зохион байгуулсан.
Харин 2018 онд “Хүүхэд хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд ажил үйлсээрээ хошуучилсан сум, байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүлийг шалгаруулан урамшуулах аж.

Б.Батчимэг