ӨМӨЗО-ны иргэдийн хандив Орхонтуулын малчдад иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд өвөлжилтийн байдал нэлээд хүндэрч зам даваа хаагдах, малын өвс тэжээл дутагдах байдал үүсээд байгаа энэ үед Сумын ЗДТГ-аас сумын иргэд, ААН, байгууллагуудад хандан малчиддаа туслах “Сайн үйлсийн аян”-д нэгдэхийг уриалсаар байгаа билээ.
Энэхүү “Сайн үйлсийн аян”-ны уриалгыг дэмжин Орхонтуул сумын иргэн н.Түмэнбаярын гэр бүл, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн иргэн Алтандуулга нар хамтран ӨМӨЗО-ны Шилийн гол, Улаан хад аймгийн иргэдийн дунд өвөлжилт хүндэрсэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Малчдад туслах “Нэг багц өвс” хандивын аян өрнүүлжээ. Тэд энэхүү хандивын аянаар цугласан 1300 ш өвсийг тус сумын “Рашаант” тосгоны 1, 2, 3-р багийн нийт 60 малчин гэр бүлд хуваан өгч сэтгэлийн бэлэг барьсан байна.

Ч.Отгонцэцэг