“Эрдэнэт-Бизнес хөгжлийн төв” хоёр жилийн хугацаанд 83 иргэнийг ажилтай болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-19 15:17:10
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт-Бизнес хөгжлийн төв” сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилгүй 119 иргэнд өөртөө ажлын байр бэлдэхэд нь тусалж сургалт, мэдээллээр хангажээ. Үүний үр дүнд 119 иргэний  14.3 хувь буюу  17 иргэн цех байгуулж, 27 буюу 22.7 хувь нь өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна.
Мөн “Эрдэнэт хивс”, “Эрд сүлж”, “Эрдэнэт кашмер” ХХК-д есөн иргэн  ажилд орсон нь тус төвд оёдолчноор суралцсаны үр дүн гэнэ. Харин жижиг цех, нэгжид зургаан иргэн гутал, оёдол, сүлжмэлийн мэргэжлээр ажиллаж байна. “Эрдэнэт-Бизнес хөгжлийн төв” нь бизнес инкубатор, оёдлын сургалт, эдийн засгийн хямралын үед жижиг, дунд , үйлдвэрлэлийг хэрхэн удирдах, бизнесийн зөвлөгөө гэсэн хэд, хэдэн чиглэлээр ажилгүй иргэдэд тусалдаг аж. Үүнд шаардагдах хөрөнгийг орон нутгаас гаргажээ. Үр дүнд нь 83 иргэн ажилтай болжээ.
Орхон аймаг нь хүн ам багатай, эдийн засгийн хүрээ хумигдмал, ажлын байрны олдоц муутай ч иргэд өөрсдөө ажил хийх сонирхолгүй байгаа нь гол дутагдал гэж ХХҮГ-ын мэргэжилтэн ажилгүй иргэдийн бүртгэлийн судалгааг үндэслэж хэлж байсан юм. Иймд “Эрдэнэт-Бизнес хөгжлийн төв”-ийг орон нутгаас бодлогоор дэмжиж үйл ажиллагааг нь санхүүжүүлэн ажиллаж байгаа ажээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻