Мандал суманд тогтоосон хорио цээрийг цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2017 оны 407 дугаар захирамжаар сумын төвийн хэсэгт тогтоосон мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 2018 оны 01-р сарын 18-ны өдрийн 19.00 цагаас эхлэн цуцалж хязгаарлалтын дэглэмд шилжүүллээ.
Энэхүү хязгаарлалтын дэглэмийн үргэлжлэх хугацаа 14 хоног байх юм байна. Галт тэрэг авто машины хөдөлгөөн хэвийн явж болох бөгөөд сумаас гадагш чиглэлтэй авто машинууд зөвшөөрөл авах шаардлагаггүй болжээ. Тус сумын хөдөлгөөний гол цэг болох “Холбоо толгой”-н хяналтын цэгт хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэглэлүүд ариутгагдан гарч байгаа аж. Иймээс тээврийн хэрэгсэл гадагш хөдөлгөөн хийх бүрэн боломжтой болж байгааг сумын гамшгаас хамгаалах штаб мэдээллээ.

Ч.Отгонцэцэг