Архангай аймагт 100-аас дээш настай зургаан хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-18 16:46:10
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 90-99 настай 79 хүн, 100-аас дээш настай зургаан хүн байна. Архангай аймаг оны эцсээр 27,5 мянган өрхийн 94,9 мянган хүн амтай болжээ.
Өрх, хүн амыг байршлаар нь авч үзвэл нийт өрхийн 20,1 хувь нь буюу 5,5 мянган өрх нь аймгийн төв Эрдэнэбулган суманд байна. Аймгийн дүнгээр өрхийн дундаж ам бүл 3,4, хүн амын нягтрал 1 км2-д 1,7 буюу сийрэг гэж үнэлэгдсэн байна.

Архангай аймгийн нийт хүн амын 49.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Насаар нь авч үзвэл нийт хүн амын 33.4 хувийг  0-16 насны хүүхдүүд, 32,1 хувийг 17-35 насны залуучууд, 6,8 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлж байгаа юм.

Б.Гэрэлт-Од
相关新闻