Аймгийн Засаг дарга "Шилдэг дэмжигч" мөнгөн үзэг цомын эзэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-18 14:32:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг дарга "Шилдэг дэмжигч мөнгөн үзэг" цомын эзэн боллоо.
Тус аймгийн сэтгүүлчид хоёр дахь жилдээ сэтгүүлчдийнхээ дунд болон дэмжигчдийнхээ дунд мөнгөн үзэг цомын эзнийг шалгаруулж байгаа билээ. 2017 онд орон нутгийнхаа сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тэдний сурч хөгжихөд томоохон дэмжлэг үзүүлж байнгын хамтын ажиллагаатай байсан Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарыг "Шилдэг дэмжигч" мөнгөн үзэг цомын эзнээр тодруулан шагналыг нь гардууллаа. 
Энэ үеэр Засаг дарга хэлэхдээ энэ онд ч сэтгүүлчдээ дэмжиж хамтарч ажилланаа гэдгээ хэлсэн юм. Хөрш орны хэвлэл мэдээллийг байгууллагатай хамтран ажиллах боломжийг нь бүрдүүлэхээс гадна сэтгүүлчдийн мэргэжил дээшлүүлэх болон нийгмийн асуудалд анхаарч ажиллахаар боллоо.

Д.Мишигсүрэн

相关新闻