"Зөгийн үүр" хөтөлбөрөөр 10 сувилагчийг гадаадад сургахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-18 14:18:19

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд 10 сувилагчийг гадаадад сургахаар боллоо.
Уг хөтөлбөрийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай гээд салбар бүрт туршлага солилцох, мэргэшил дээшлүүлэх урт богино хугацааны сургалтуудад иргэдээ хамруулж байгаа билээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дээрх "Зөгийн үүр" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаад эрүүл мэндийн салбарын дунд шатны мэргэжилтнүүд буюу сувилагч нарыг Тайваний Тайпэй хотод туршлага судлах, богино хугацааны сургалтад хамруулахаар эрхийн бичгийг нь гардуулж өглөө. БОЭТөв болон сумдын ЭМТөвийн нийт 10 сувилагч хамрагдаж байгаа бөгөөд тус улсын Эрүүл Мэндийн Үндэсний Их Сургуультай хамтын ажиллагааны санал солилцож гэрээ байгуулах юм байна.

Д.Мишигсүрэн

相关新闻