Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуаг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуагийн оргилд гарахаар гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй 5 уулчин өнөөдөр эх орноосоо мордлоо.
Тус багийнхны энэ удаагийн авиралт 3 долоо үргэлжилнэ гэж тооцоолжээ. Эверестийн оргилд хэдэнтээ гарсан туршлагатай уулчин Г.Өсөхбаяр Аргентины нутаг, Андийн нурууны ноён оргил Аконкагуад жилийн өмнө буюу 2017 оны 2 дугаар сарын 10-нд авирч байсан юм.
Энэ удаагийн авиралт өнгөрсөн жилийн адил К2 ууланд /8611 метр/ авирах бэлтгэл болно гэж гавьяат тамирчин онцолж байна. Г.Өсөхбаяр гавьяат өнгөрсөн зун “Алуурчин уул” гэгддэг К2-т авирахаар явсан ч цаг агаарын болон хөтөчийн асуудлаас болж 6450 метрт хүрсэн хэдий ч авиралтаа зогсоож байсан билээ. Тэрбээр энэ жил даагаа нэхэхээр шийдэж, дэлхийн хамгийн эрсдэлтэй оргилд авирах бэлтгэлдээ ийнхүү гарлаа.
Д.Өлзий