Орхон аймаг өрсөлдөх чадвараараа зургаа дахь удаагаа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-18 11:34:42
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар Орхон аймаг  зургаа дахь жилдээ тэргүүллээ. Уг судалгааг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс гаргадаг юм. Орхон аймагт аж үйлдвэрийн салбар түлхүү хөгжсөн тул эдийн засгийн болон нийгмийн үзүүлэлтээрээ бусад аймгаас давуу талтай нь өрсөлдөх чадвараар тэргүүлэх үзүүлэлт болж чаджээ.
“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс гаргадаг судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлоход оршдог юм.  Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн сан бүрдүүлдэг ажээ. Өмнөх жилүүдийн тайлангуудаас харахад аймгуудын өрсөлдөх чадварын оноо урт хугацаандаа өсч байсан бол  энэ  жилийн хувьд өрсөлдөх чадварын онооны дундаж 70-65 болж буурчээ. Тухайлбал, Баруун бүсийн аймгийнх буурч байгаа бол Төвийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын оноо харьцангуй бага бууралттай  байна.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻