21 багт “Ахмадын салбар хороо” байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Ахмадуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Баян-Өндөр сумын 21 багт “Ахмадын салбар хороо” байгууллаа. Аймгийн хэмжээнд 12 мянга орчим ахмад бий. Тэдэнд “Аймгийн Ахмадын хороо”-ны гурван хүн хүрч үйлчилж чаддаггүй тул ийнхүү салбар хороо байгуулжээ.
Салбар хороогоороо дамжуулж “Ахмад настаны тухай хууль”, орон нутгаас хэрэгжүүлж байгаа “Ач санах” дэд хөтөлбөрийг сурталчилж, тэдний санал бодлыг сонсох юм. Мөн ахмадуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, зөвлөх үйлчилгээнд зуучлах, түр ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах ажээ. 21 багийн ахмадын салбар хороог Ч.Дагвадорж ахална. Тэрээр аймгийн “Ахмадын хороо”-тойгоо хамтарч ажиллаж хийх ажлаа төлөвлөх юм. Орон нутгаас хэрэгжүүлж буй “Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд 1000 ахмадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм. Үүнд орон нутаас 75 сая төгрөг зарцуулжээ.

Б.Оюун-Эрдэнэ