PC тоглоомын зургаан газрыг хаах санал хүргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын захирамжаар PC тоглоомын газруудад Цагдаагийн газар болон Хууль, эрх зүйн хэлтэс хамтран шалгалт хийлээ. Тус аймагт PC тоглоомын 15 газар байдгаас шалгалтад 14 нь хамрагджээ. Харин нэг нь ажиллахаа больсон гэнэ. Шалгалтаар зургаан газрын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Харилцаа, холбооны зохицуулах газарт хүргүүлсэн байна.
Эдгээр газар нь тогтоосон цагийн хуваариа мөрддөггүй, шөнө хаалгаа түгжиж байгаад хүүхдүүд тоглуулдаг, орчин нөхцөл бохир, агааржуулалт байхгүй зэрэг олон зөрчил илэрсэн учир хаах саналтай байгаа аж. PC тоглоомын газрын “Тусгай зөвшөөрөл”-ийг Харилцаа, холбооны зохицуулах газар өгч байнгын хяналт, шалгалтыг тухайн орон нутаг дахь хуулийн байгууллагууд хариуцан ажилладаг юм. Сурагчдын амралтын үеэр хүүхдүүд цаг нөгцөөж PC тоглоомын газраар их очдог байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж хуулийн байгууллагынхан хэлж байна.

Б.Оюун-Эрдэнэ