Д.Оюунболдын тухай дурсамж номын нээлт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Товуугийн Доржсүрэнгийн бүтээсэн олон хүний түүхэн бодит дурсамж багтаасан номын нээлт аймгийн Биеийн спортын газарт боллоо.
412 хуудас бүхий энэхүү номын ерөнхий агуулга нь Сэлэнгэ нутгийн бахархал Д.Оюунболд агсны тухай өгүүлсэн бөгөөд энэ алдарт хүн “Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ний хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит Олон улсын тэмцээний хүрэл, Тбилисигийн Олон улсын тэмцээний мөнгөн медальт, “Интернациональ” Олон улсын тэмцээний долоо, Найрамдалт армиудын тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирин” хүн шүү гэдгийг хойч үедээ сануулан үлдээж буйгаараа онцлогтой юм. Шинэ номын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Сэлэнгэ аймгийн “Барселон” олимпийн зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон Оюунболд агсны гэр бүл, найз нөхөд оролцсон юм. Энэ үеэр оролцож буй зочид алдарт тамирчны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Тус ном нь Сэлэнгэ аймгийн “Барселон” олимпийн зөвлөлийн санаачилгаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Д.Оюунболд агсны найз н.Төрмөнх нарын дэмжлэгтэйгээр бүтжээ.
Зохиогч номоо “Монголоо дуурсгасан алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд” хэмээн нэрлэсэн байна.
Зохиогч номоо “Монголоо дуурсгасан алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд” хэмээн нэрлэсэн байна.
Ч.Отгонцэцэг