Ойрын өдрүүдэд салхи шуургатай, хүйтэн жавартай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд салхи шуургатай, хүйтэн жавартай байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Тус аймгийн нутгаар маргаашнаас 22-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 19-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр, 20-нд ихэнх сумдын нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас 5-10 м/сек. Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-34 градус, өдөртөө 18-23 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Энэ сарын 21-нээс хүйтний эрч эрч чангарах юм байна.

Ч.Отгонцэцэг