Автоспортын 2018 оны анхны уралдаан Замын-Үүд суманд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-16 11:16:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын авто спортын “Мөнгөн шонхор” клуб 2018 оны эхний уралдааныг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулахаар болсноо зарлалаа.

Авто спортын уралдаан нэгдүгээр сарын 21-нд болох бөгөөд энэ удаагийн тэмцээнийг авто спортын цол, зэрэггүй, залуу тамирчдын дунд зохион байгуулахаар болсноороо онцлогтой юм. Уралдааныг Монголын авто машин, мотоциклийн спортын холбоо, Монголын авто мастеруудын холбоо, “Speed” авто клуб, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн авто клубүүд хамтран зохион байгуулахаар болжээ.

Шинэ оны анхны уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын авто спорт, аялалын холбоо ажиллах бол МҮОНТВ мэдээллийн ивээн тэтгэгч болж уралдааныг олон нийтэд түгээх юм. Уралдаанд одоогоор 50 орчим залуу тамирчин оролцож ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлжээ.

Д.Өлзий
相关新闻