Агентлагийн дарга нараас хоёр нь “маш сайн” үнэлгээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нарын хооронд 2017 онд байгуулсан гэрээгээ дүгнэлээ.
Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, Стандарчлал хэмжил зүйн хэлтсийн дарга нар “маш сайн” буюу “А” үнэлгээ авчээ. Гэрээгээ дүгнүүлсэн дарга нарын 33,3 хувь нь “хангалттай” буюу “С” үнэлгээтэй ажил үүргээ гүйцэтгэсэн байна.
- Аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан ажилд санаачилгагүй хандаж, төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, үр дүнг дээшлүүлэх талаар идэвх муутай ажиллаж байгаа зарим сум, агентлагийн дарга нартай энэ онд гэрээ байгуулахгүй, хариуцлага тооцож магадгүй гэж аймгийн Засаг дарга З.Батзориг мэдэгдлээ.

М.Батжаргал