МАН-ын бүлэг хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-15 15:30:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Монгол Ардын намын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна.

Бүлгийн хуралдаанаар эхлээд Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ахалж ажиллаж буй.

Түүний дараа шатахуун тойрсон асуудлыг авч хэлэлцэж байгаа аж. Бүлгийн хуралдаан өглөө 10:30 минутын үед эхэлсэн ч одоо хүртэл засварлагагүй хуралдаж байна.

Б.Туул
相关新闻