Номын сангийн шинэ уншигчид хоёр дахин нэмэгджээ.
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оныхоос 32,8 хувиар өсч, шинэ уншигчид 105 болж, хоёр дахин өссөн байна.
Нийтийн номын сангийн үйлчилгээг 2253 номын фондтойгоор эрхлэн 2763 үйлчлүүлэгчид, 3150 ном олгожээ.
- Жил бүрийн эцэст номтой нөхөрлөдөг хамт олон, уншигч шалгаруулдаг уламжлалтай. Өнгөрсөн онд хамгийн олон ном уншсан Хутаг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн “А”, долдугаар ангийн “Б”, дөрөвдүгээр ангийн “А”, “В” бүлгийнхэн "Номч анги" хамт олноор, дөрөвдүгээр ангийн сурагч Т.Номинзаяа, гуравдугаар ангийн сурагч Д.Тамир "Бүтээлч уншигч"-аар, 11 дүгээр ангийн сурагч н.Энхчимэг, есдүгээр ангийн сурагч н.Эрдэнэчимэг нар “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн”-ээр шалгарсан гэж аймгийн төв номын сангийн эрхлэгч Ч.Баярмаа ярилаа.
“Оюунлаг Булган” хөтөлбөрийн хүрээнд тус сумын номын сан 1,3 сая төгрөгөөр фонд баяжилт хийгдэж 10 гаруй төрлийн 100 гаруй ном шинээр авчээ. Тээл, Уньт багт явуулын номын санг ажиллуулж малчдад үйлчилсэн байна.

М.Батжаргал