Сумынхаа иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газар иргэдээсээ санамсаргүй байдлаар сэтгэл ханамжийн судалгаа авчээ. Өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ 60 гаруй хувьтай гарсан нь аймгийн төрийн байгууллагын үнэлгээнээс 10 орчим хувиар иргэдийн сэтгэл ханамжийн түвшин өндөр байгаа юм.
- Санал асуулгад насанд хүрсэн иргэдийн 4,8 хувийг хамруулсан. Хууль тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэрийн хэрэгжилтийн талаар санал асуулганд оролцсон иргэдийн 22,6 хувь сайн, хангалттай, 30.8 хувь төдийлөн хангалттай биш, 31.5 хувь хангалтгүй, 16.6 хувь мэдэхгүй гэж хариулсан. Төрийн байгууллагын зүгээс хууль эрх зүйн мэдээлэл сурталчилгааг тогтмол хийдэг ч орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажил муу, хууль иргэдэд тэгш үйлчлэхгүй байна гэсэн саналууд гаргасан.
Мөн аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар оролцогсдын 34.48 хувь төдийлөн хангалттай биш, 6.52 хувь хангалтгүй, 19.54 хувь нь мэдэхгүй гэж үзсэн. Байгаль орчныг хамгаалах талаар хийж байгаа ажлыг сайжруулах, Ядуурлыг бууруулж өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, зээл, тусламжийн үр дүнд анхаарч жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүнийг дагаад байнгын ажлын байр бий болгож өрхийн амьжиргааг дэмжих, үнийн өсөлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна гэж иргэд үзэж байгаагаа илэрхийлсэн гэж Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Лувсанцоодол ярьсан юм.
Тус сумын иргэд төрийн зарим албан хаагч иргэдэд үйлчлэхдээ удаан, хариуцлагагүй ханддаг, ажлын бус цагаар согтууруулах ундаа их хэрэглэдэг гэж шүүмжилсэн аж.

М.Батжаргал