Эрүүл мэндийн салбарт 330.0 сая төгрөгийн засвар хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 16:39:37

Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын нэлээд олон эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд энэ жил их засвар хийлээ.

Баян-Уул сумын сум дундын эмнэлэг 194,0 сая төгрөг, Жаргалан сумын эрүүл мэндийн төв 119,0 сая  төгрөгийн их засварын ажил хийгдэж уурын зуух, халуун ус, авто машины граж баригдсан байна. Мөн Цээл сумын эрүүл мэндийн төвийн халаалтын засварыг 14 сая төгрөгөөр хийжээ. Есөнбулаг сумын “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг 450.0 сая төгрөгнй санхүүжилтээр барьж ашиглалтанд орууллаа. Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Цогт сумын Баянтоорой тосгоны эрүүл мэндийн төв УАЗ-469, Бугат сумын Эрүүл мэндийн төв “X-Trail Gold” маркийн түргэн тусламжийн автомашинуудтай боллоо.

Аймгийн нэгдсэн эмнэлэгт Япон улсын Засгийн газрын  буцалтгүй тусламжаар 156.8 сая төгрөгний аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 64.0 сая төгрөгийн Land Cruiser-78 маркийн түргэн тусламжийн автомашин нийлүүлэгджээ. Эдгээр хөрөнгө оруулалт нь хөдөө орон нутагт эмнэлгийн үйлчилгээг хөнгөн шуурхай, үр дүнтэй хүргэх, оношлогоог зөв тогтооход ихээхэн дэмтэй арга хэмжээ болжээ.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

相关新闻