Зэрлэг амьтдад идэш тэжээл тавьж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зэрлэг амьтдын идэш тэжээлийн талбай бэлдэж өглөө. Энэхүү үйл ажиллагааг өвөлжилт хүндэрсэн үед зэрлэг ан амьтдыг идэш тэжээлээр хангах зорилгоор зохион байгуулдаг байна.
Түүнчлэн зэрлэг амьтдаа хамгаалах зорилготой идэш тэжээлийн талбай бэлдсэн газраа хулгайн анчдаас нууцалдаг гэнэ. Эл үйл ажиллагааг явуулахдаа биотехнологийн аргаар мараан дээр өвс тэжээл тавьж өгдөг аж. Энэ удаа 30 ш өвс, 40 кг хужир тарааж тавьснаар зэрлэг амьтад ийн идэш тэжээлтэй болжээ. Энэхүү үйл ажиллагааг тус сумын ЗДТГ-аас зохион байгуулсан бөгөөд сумын БОХУБайцаагч И.Наранбаатар, 3 дугаар багийн Байгаль хамгаалагч Ж.Ганцэцэг, Сум дундын ойн ангийн дарга У.Баярсүрэн, техникч А.Нямхүү нартай хамтран “Баялаг ирээдүй” ХЭОНөхөрлөлийнхөн оролцсон байна.

Ч.Отгонцэцэг