ОХУ-аас малын тэжээл импортлон, малчдад түгээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Өвөл хаврыг өнтэй давья” арга хэмжээний хүрээнд ОХУ-аас импортлон оруулж ирж байгаа малын тэжээлийн нийлүүлэлтэд хяналт тавих ажлын хэсгийг Булган аймагт байгуулсан байна.
Энэ талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалангаас тодруулахад:
- Малын тэжээлийг малчдад нийлүүлэх тендерт “Чансаа Ханхөхий холдинг”, “Эрхжин”, “Эрдэнэт-фүүдс” ХХК шалгарсан юм билээ. Одоогоор “Эрдэнэт-Фүүдс” ХХК 2000 тонн тэжээл нийлүүлэх гэрээ байгуулаад байна. ОХУ-аас нийлүүлж байгаа тэжээлийн тоо хэмжээ, чанар, түгээлтийн явцад хяналт тавих дөрвөн ажлыг хэсэг байгуулагдсан гэлээ.
Малын тэжээлийг ноосны урамшууллын мөнгөөр авах нөхцөл, боломжийг бүрдүүлж, гүйцэтгэгч аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахыг сумын Засаг дарга нарт даалгасан байна.

М.Батжаргал