Сэлэнгэ аймагт өнгөрсөн онд гэмт хэргийн гаралт өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт өнгөрсөн 2017 онд хүний амь насыг санаатай хөнөөх, хулгайлах, залилан мэхлэх, хууль бусаад мод бэлтгэх, ашигт малтмал олборлох, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг, цахим гэмт хэрэг, хууль бусаар хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эмийн төрлийн ургамал бэлтгэх, тээвэрлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл болон гэмт хэрэг өссөн үзүүлэлтэй байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
2017 оны байдлаар тус аймагт 726 холбогдогчтой 1698.5 сая төгрөгийн хохиролтой 729 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 60 хэргээр буюу 9.0 хувиар өссөн дүнтэй байгаа аж. Харин гэмт хэргийн илрүүлэлт 67.3 хувь байгаа нь өмнөх үеэсээ 12.5 хувиар буурчээ. Өнгөрсөн онд 23417 зөрчил илрүүлсэн нь өмнөхөөсөө 7626 зөрчлөөр буюу 48.3 хувиар өссөн дүнтэй гарсан аж. Илрүүлсэн дээрх зөрчлийг арилгуулах үүднээс нийт 22025 иргэн, 29 аж ахуйн нэгж байгууллагыг 1121.4 сая төгрөгөөр торгосон байна. Мөн зөрчил гаргасан 843 жолоочийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, 519 хүнийг захиргааны журмаар баривчлуулжээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 451 бүртгэгдсэний 297 нь нөхөр, 28 нь хамтран амьдрагч, 19 нь төрсөн эцэг, 10 нь тус бүр төрсөн ах, төрөл садан, гурав нь хүргэн дүү, нэг нь тус бүр төрсөн эгч, хүргэн ах, зургаа нь тус бүр хойд эцэг, 76 нь бусад этгээд байгаа аж.
Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 31.6 хувь, зөрчлийн 77.2 хувийг согтуугаар, гэмт хэргийн 6.3 хувь, зөрчлийн 11.1 хувийг гэр бүл, хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна. Эдгээр гэмт хэргийн 37.9 хувь нь шөнийн 22.00 цагаас 06.00 цагт, зөрчлийн 29.4 хувь нь 06-12 цагуудад үйлдэгджээ.

Ч.Отгонцэцэг