Малын өтөг бууц хөлдөж, мал дарагдаж хорогдож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхээр ахлуулсан шуурхай ажлын хэсэг 01 дүгээр сарын 06-ны өдөр Мөст суманд ажиллалаа.
Ажлын хэсэг сумын удирдах ажилтнуудтай уулзаж Мөст сумын өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, мал аж ахуйн багуудад өвөлжиж байгаа малчин өрхийн судалгаа хийх, нутаг дэвсгэрийн зураглал гарган ажиллах, тухайн багуудад өвөлжиж байгаа малчин өрхийн суурьт байгаа малчдын судалгаа болон өөр нутаг руу нүүдэллэж байгаа, нүүдэллэхээр төлөвлөж байгаа малчдын нэгдсэн судалгаа авахыг зөвлөв.
Малын хорогдлын мэдээг долоо хоног бүр гаргах, хүн эмнэлгийн үйлчилгээг малчдад чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах, цаг агаарын мэдээг цаг алдалгүй малчид, мал бүхий иргэдэд хүргэж ажиллах, өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нэмж бүрдүүлэх үүрэг чиглэл өглөө.
Мөст суманд 600 гаруй малчин өрхийн 228 мянган толгой мал өвөлжиж байна. Мөн гадны долоон сумаас 23 мянга 300 гаруй мал өвөлжиж байна. Мөст суманд нэгдүгээр сарын 1-6-ны өдрүүдэд цас байнгын орж, хялмаа унасан. Тал газраа 3-5 см, ууланд 8-10 см зузаан цастай байна. Цаг агаарын хувьд өдөртөө -20-25 градус, шөнөдөө -28-30с градус хүрч хүйтэрч байна.

Малын өтөг бууц хөлдөж, мал дарагдаж хорогджээ
Одоогийн байдлаар Мөст суманд цас бага байгаа боловч өвсний гарц байхгүй, бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн учраас мал идэшгүй, бэлчээргүй болж, зудын байдал тулгарч малчдын 50 гаруй хувь нь хаваржааны бүс нутаг Бодонч руу нүүдэллэж байна. Одоогоор Бодонч талдаа цас багатай, шуураад газар цоохор байгаа тухай малчид ярилаа. Мөн малын өтөг бууц хөлдөж, нэг малчин өрхийн 30-40 мал дарагдаж үхсэн тухай малчид ярьж байв. Зарим малчид малаа зарж, нядалгаа хийж байна.
Мөст сумын Баянхайрхан, Хужирт багийн малчдын 50 гаруй хувь нь Алтай сумын Бодонч руу нүүжээ. Мөн малчдын суурийн тоогоор 60-70 өрх бодонч руу нүүж очсон байна. Түүнчлэн Гулзын эвэр, Далантайн эх, Давст хэмээх газруудад өвөлжиж байсан малчид Бодонч руу нүүдэл хийж явах үед таарч уулзлаа.
Малчид нүүдэллэх замдаа малдаа өвс өгч нэг хоноод “Бодонч”-д хүрч байна. Сумын өвсний нөөцөд 20 гаруй тонн өвс нөөцөлсөн байсныг малчиддаа тэгш хүртээж дууссан. Одоогоор өвсний нөөцийг дахин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна хэмээн сумын удирдлагууд ярьж байв.
Малчид гадны сумдаас мал авч цалин хөлсөөр хариулах тохиолдол маш их байгаа нь тухайн нутаг дэвсгэрт бэлчээрийн хомсдол бий болоход тодорхой хэмжээнд нөлөөлж байна гэж сумын удирдлагууд тайлбарлаж байв.

Малчид нүүдэл хийх замдаа шуурхай дуудлага өгч, тусламж авчээ
Мөст суманд 01 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдөрт шилжих шөнө 10 цагт Бодонч руу нүүдэллэж явсан малчин Р.Далай хүчтэй цасан шуурганаас болоод зорьсон газраа хүрэх боломжгүй болсон тухай дуудлага иржээ. Тухайн үед малчны утасны сүлжээ тасарсан учраас сумын Онцгой комиссыг хуралдуулж, шуурхай баг томилон малчны гэр бүлийн гишүүний хамт явж, малчныг шөнийн 12 цагийн үед олж хоол унд, дулаан хувцас аваачиж өгч, тэр газарт нь хонуулаад маргааш нь цаашаа “Бодонч” руу давуулсан байна. Малчныг олох үед хадны мухарт биеийн байдал нэлээд муудсан байжээ. Тухайн чиглэлд зам даваа цастай байгаа учир жижиг машин бараг явахгүй байгаа талаар сумын удирдлага танилцууллаа.
Малчид нүүдэл хийж байгаад малтайгаа төөрөх, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлээс сэргийлэх зорилгоор нүүдэл хийж байгаа, нүүдэл хийхээр төлөвлөж байгаа малчин өрхүүдийн нэгдсэн судалгаа гаргаж, техник хэрэгсэлийн бэлэн байдлыг ханган ажиллахыг ажлын хэсгийн ахлагч аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх сум, багийн дарга нарт даалгав.

Утасны сүлжээ тасарч холбоо барих боломжгүйг малчид хэлж байв
Мөст сумын багийн Засаг дарга нар малчин өрхүүдээр явж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллаж байгаа бөгөөд сумын Засаг Даргын Тамгын Газарт Жи Мобайлын 98252535 гэсэн шуурхай дуудлагын утас ажиллуулж, малчдад цаг агаарын мэдээллийг байнга дамжуулж, санал хүсэлтийг нь авч байна.
Ирэх 7 хоногт бүх малчиддаа 500 төгрөгийн нэгж олгохоор болсон байна. Ингэснээр малчид “Мерси Кори” олон улсын байгууллагын санаачилсан сум, багийн нутаг дэвсгэрийн кодыг ашиглан цаг агаарын мэдээг мессэжээр авдаг болох юм байна.
Үүнээс гадна Мөст сумын “Тавт”-ын чиглэлд утасны сүлжээ байхгүй байсан. Энэ жил Жи Мобайлын утасны сүлжээ шинээр тавигдсан ч орой 19 цагаас хойш сүлжээ тасарч байгаа гэж малчид хэлж байв.
Мөст сумын 183 малчин өрх ноосны урамшуулалд хамрагдаж байгаа бөгөөд тухайн урамшууллаараа тэжээл авах санал гаргасан байна.
Мөст сумын малчид одоогийн байдлаар 1000 боодол өвс, 300 уут тэжээл авах хүсэлтээ орон нутгийн удирдлагуудад тавилаа.

А.Бямбасүрэн