ХОВД: Хамгийн эрт үед холбогдох үзмэр бол чулуун уур, нүдүүр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-19 10:27:15

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейд 3000 гаруй ховор үзмэр хадгалж байна. Үүнээс он, цаг дарааллын хамгийн эхэнд бичигдэх үзмэр нь чулуун уур, нүдүүр юм.   


Чулуун уур, нүдүүрийн тухайд шинэ чулуун зэвсгийн үе буюу МЭӨ 7000-4000 жилийн үед холбогдоно. Үүнийг хөх саарал боржин чулуугаар хийжээ.   


Нүдүүрийн бариул хэсгийг нь хонины толгойн хэлбэр гаргаж урласнаараа онцлогтой. Тус үзмэрийн өндөр 14 см, голдоч 17 см байна. Харин жин нь 6190 гр юм. 


Уг үзмэр нь үр тариа болон жимс боловсруулах зориулалттай. Ховд аймгийн музейн цуглуулгад 1960 онд бүртгэгджээ.      



相关新闻