Өсвөрийн тамирчид 18 төрлөөр өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-09 20:47:57
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ онд өсвөрийн тамирчид спортын 18 төрлөөр аймгийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.
Сэлэнгэ суманд болох аймгийн аварга шалгаруулах өсвөрийн тэшүүрчдийн уралдаанаар энэ жилийн спортын тэмцээн эхлэх бөгөөд Бүрэгхангай суманд болох даамын аварга шалгаруулах өргөөр өндөрлөхөөр төлөвлөөд байна.
-Энэ жилийн хувьд уламжлалт уралдаан тэмцээнээс гадна усан спортын нөхөрсөг тэмцээнийг өсвөрийн тамирчдын дунд зохионо. Булган сумын усан спорт сургалтын төвд энэ тэмцээнийг намар зохион байгуулах юм. Мөн үндэсний сурын харвааг нээлтийн болон отго харваа, аймгийн аварга шалгаруулах тэмцээн гэж гурван удаа хийнэ гэж аймгийн биеийн тамир спортын газрын мэргэжилтэн Л.Чулуунцэцэг ярилаа.
Мөн насанд хүрэгчдийн дунд сагсан бөмбөг, шатар, волейбол, хөлбөмбөг зэрэг долоон төрлөөр аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг хийхээр төлөвлөсөн байна.
М.Батжаргал
相关新闻