Бэлэн мөнгөгүй малчид найман боодол өвсийг нэг төлгөөр авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг нэгдүгээр сарын 05-ны өдөр Мөнххайрхан суманд ажиллаж, сум, багийн удирдах ажилтнуудтай уулзаж малчид, ард иргэдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаад ирлээ. Энэ үеэр цаг агаарын болзошгүй аюулт үзэгдлийн улмаас сураггүй алга болсон, малтайгаа төөрсөн, цасанд боогдсон иргэдийг эрэн хайх, аврах, урьдчилан сэргийлэх сумын тусгай зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон машин техникийн байнгын бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг чиглэл өглөө. Мөн сумын өвс, тэжээлийн нөөц, эм тарианы хангамж, бусад цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцлоо.
Мөнххайрхан сум уулын бүсийн сум учраас хадлан бэлтгэдэггүй, гаднаас өвс, тэжээл худалдан авдаг. Иймд ажлын хэсэг манай аймагт зах зээлийн үнэ тарифаас хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэх гэрээ хийсэн “Бадрангуй орших” ХХК, “Жийнстранс” ХХК-ийн өвс, тэжээлийн хямдралтай зарагдах үнэ тарифыг танилцуулж, холбоо барих утасны дугаарыг сумын удирдлагуудад өгсөн юм.
Мөнххайрхан сум 595 өрх, 2216 хүн амтай. 2017 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 382 малчин өрхийн суурьт 140 188 толгой мал өвөлжиж байна. Мөн гадны аймаг, сумдаас нийт 40.824 толгой мал өвөлжиж байна.
Энэ оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар сумын төвд 2.2 см, Алаг багт 4.0 см, Борт багт 5.0 см, Хаг багт 4.1 см, Сэнхэр багт 5,3 см цастай байна. Цаг агаар өдөртөө -20-25 с, шөнөдөө -30-32 с градус хүрч, ууландаа 15-20 см цастай байна.
Хүйтний эрч чангарч байгаа учраас малын өтөг бууц хөлдөх, мал нэгэндээ дарагдаж үхэх тохиолдол гарч байгаа ажээ. Багуудаас ирсэн урьдчилсан мэдээгээр 14 хонь, 24 ямаа дарагдаж үхсэн мэдээтэй байна. Өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 3 тн өвс, 2.5 тн тэжээл байна. Эрүүл мэндийн төвийн эм, тарианы хангамж хүрэлцээтэй, саяхан аймгийн төвөөс хэрэгцээтэй эм, тариаг нөөцлөн авсан тухай сумын удирдлага танилцууллаа.
Мөнххайрхан суманд энэ жил нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өвсний гарц тааруу, бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн, гадны аймаг, сумдын мал их байгаа учраас бага зэргийн цас ороход мал муудаж, бэлчээргүй болсон учраас зарим малчид зэргэлдээ аймаг, сумын нутаг руу нүүдэллэж байна.
Сумын өвс, тэжээлийн нөөцөд 1000 боодол өвс, 400 уут тэжээл авах хүсэлт тавилаа. Мөн цаг агаарын хүнд нөхцөлд малчдад харилцаа холбоо саадгүй байх нь хамгийн чухал. Гэтэл сүүлийн үед Жи Мобайлын сүлжээ 19 цагаас хойш тасарч байгаа учраас холбогдох газруудад мэдээлж, сүлжээнд гарч байгаа хүндрэлийг яаралтай засварлаж өгөхийг хүслээ.
Мөнххайрхан суманд гар дээрээ бэлэн мөнгөгүй зарим малчид найман боодол өвсийг нэг төлгөөр худалдан авч байгаа тохиолдол байна.
Аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг үүрэг чиглэл өгсний дараа буюу 01 дүгээр сарын 06-ны өдөр Мөнххайрхан сумын Засаг даргын захирамжаар сумын ЗДТГ, Эрүүл Мэндийн Төв, Цагдаа, УЦУОШС, Багийн Засаг дарга, Мал эмнэлгийн үржлийн тасгийн төлөөлөл тус бүр зургаан хүнтэй, дөрвөн ажлын хэсэг байгуулагдаж, багуудын малчин айл өрхүүдээр явж, өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, шаардлагатай өвс, тэжээл, эм тариа, бусад судалгаа авч ажиллажээ.
Мөнххайрхан сумын Засаг дарга Б.Батболд “Аймгийн хэмжээнд өрнөж буй “Малчиддаа тусалъя” аяны хүрээнд сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хандан уриалга гаргасан. Энэ нэгдүгээр сарын 15-ны өдөр сумын ЗДТГ-т хандив тусламжийн бараа, эд материалыг цуглуулж, нэгдүгээр сарын 25-ны өдөр сумын 3 дахь удаагийн “Малчдын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж, тухайн үед малчиддаа хандив хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа гэв. Мөн энэ сарын 10-14-нд багуудын хурал хийж, сумын нутаг дэвсгэрийн бэлчээрийн даац хэтэрсэн учраас гадны сумын тавиул малыг 02 сарын эхээр нутаг буцаах талаар хэлэлцүүлэг хийж, малчдын санал хүсэлтийг сонсох аж
“Мон Эн Ко” ХХК-тай гэрээ хийсний дагуу Мөнххайрхан сумын төвийн айл өрхүүдэд 970 тн нүүрс, аж ахуйн нэгж байгууллагуудад 300 тн нүүрс нийт 1270 тн хөшөөтийн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Одоогийн байдлаар Мөнххайрхан суманд Хөшөөтийн нүүрс тонн нь 90-100 мянган төгрөгөөр зарагдаж байна.

А.Бямбасүрэн