Өнгөрсөн онд малын гоц халдварт өвчлөл бүртгэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-09 14:41:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай мал, амьтны гоц халдварт өвчлөлгүй, эрүүл бүс гэдгээрээ бусад аймгаас онцлог. Мах боловсруулах үйлдвэртэй болж, гадаад, дотоодын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж эхэлж байгаагийн улмаас малын эрүүл мэндэд онцгой анхаарч, тайван байдлаа хадгалахыг хичээж байна.
Аймгийн Мал эмнэлгийн албанаас 2017 онд тарилга туулгад хамрагдах ёстой нийт мал сүргийн 99,7 хувь буюу 1 сая 852 мянган малд тарилга туулга хийсний үр дүнд малын гоц халдварт өвчлөлүүд гараагүй ба мал амьтны бусад өвчлөлийг 36 хувиар бууруулж чаджээ. Малаас гардаг бүтээгдэхүүн болох мах, сүү, дайвар бүтээгдэхүүний талаар иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу 180 гаруй бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэж, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. Тус аймгийн 19 суманд хувийн мал эмнэлэг, үржлийн 44 тасаг үйл ажиллагаа явуулдаг аж.
Б.Батчимэг
相关新闻