“Цалинтай ээж” хөтөлбөрт 7000 гаруй эх хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 0-3 насны хүүхэдтэй 7600 гаруй эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах боломжтойгоос одоогоор 4000 гаруй эх бүртгүүлээд байна.
Мөн “0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгоно” хэмээн заасны дагуу 100 гаруй хүн бүртгүүлээд байгаа аж. Мөн жирэмсэн эхийн тэтгэмжийг 2017 онд 2660 иргэн авсан бөгөөд он гарсаар 140 гаруй эх бүртгүүлээд байна.
Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн дагуу 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс "Цалинтай ээж" хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.

Б.Батчимэг