Аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Б.Цэнд-Аюуш шилдэг тамирчнаар шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын тамирчид хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс ганзага дүүрэн ирлээ.
Эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн эл хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-нд энэ удаа 16 багийн 180 гаруй тамирчид өрсөлдөж, эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд хүчээ сорин өрсөлдсөн байна. Ингээд тус тэмцээний -94 кг-ийн жингийн алтан медалийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн дэд ахлагч Б.Цэнд-Аюуш, +94 кг-ийн жингийн мөнгөн медалийг Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ нар тус тус хүртжээ. Мөн энэхүү тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар -94 кг-ийн жингийн алтан медалийн эзэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь ГТУА 61-р ангийн дэд ахлагч Б.Цэнд-Аюуш шалгарчээ.
Тус тэмцээн шинэ оны ууган тэмцээн байсан бөгөөд энэ сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд болжээ.

Ч.Отгонцэцэг