Зам хальтиргаатай байгаа учир жолооч нарыг хурдаа тохируулахыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-08 09:34:01
Ховд /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд Ховд аймгийн нийт нутгаар цас үргэлжлэн орж хүйтний эрч чангарч, замын хальтиргаа гулгаа ихэсч байна. Ховд хотын төвийн замын зарим  уулзваруудад Хот тохижилтын газар давс цацаж байна.
Ховд аймгийн Булган сумын чиглэлийн замд орсон цасыг автогридерээр хусаж, халтиргаа гулгааг арилгах, зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор "ХовдАЗЗА" ТӨХК элс, давсны холимог цацан ажиллаж байна. Олон хоног үргэлжлэн бага хэмжээгээр орсон цаснаас үүдэн замын зарим хэсэг халтиргаа гулгаатай байгаа тул жолооч зорчигчдыг хурдаа тохируулж, машин техникийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс анхааруулж байна. 
                                                                                                                                 А.Бямбасүрэн
相关新闻