Алтанбулаг хилийн боомтыг өргөтгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-07 22:45:06
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг олон улсын авто замын хилийн боомтыг өргөтгөн шинэчлэхээр болжээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр өргөтгөн шинэчлэх болсон тухай Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Тус боомтоор өнөөдөр суудлын болоод ачаа тээврийн хэрэгслэл тус тусдаа орох гарах нэг урсгалаар хил зорчих үйлчилгээг авч байгаа юм. Харин тус боомтыг шинэчилснээр орох чиглэлийн гурван эгнээ найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээ 15 болох ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻