Ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-07 15:41:50
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ойн сангаас 2018 онд бэлтгэх модны хязгаарыг баталлаа. Тус аймгийн хэмжээгээр энэ онд 117,4 мянган шоометр мод бэлтгэж, орон нутгийн төсөвт 296,8 сая төгрөгийн орлого оруулахаар төлөвлөлөө.
-Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт багтаан үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх модны зөвшөөрлийг зөвхөн туушаар тээвэрлэх нөхцөл бүрдүүлсэн, мэргэжлийн эрхтэй, боловсон хүчний чадавх, тоног төхөөрөмж байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлнэ. Энэ онд нийтдээ 600 шоометр мод үйлдвэрлэлийн ашиглалтаар огтлох юм. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх модыг аж ахуйн нэгжүүд ойгоос бэлтгэж чадаагүйгээс зарим сумын төсвийн орлого тасрахад нөлөөлсөн. Иргэдийн түлээ, түлшний модны хэрэгцээг нэгдсэн захаар дамжуулан хангахаар шийдвэрлэж байгаа гэж аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа.
М.Батжаргал
相关新闻