2017 он хамгийн олон ихэр хүүхэд мэндэлсэн он байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-06 13:05:29
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас авсан мэдээгээр өнгөрсөн 2017 онд аймгийн хэмжээнд нийт 2196 эх амаржиж, 2212 хүүхэд мэндэлжээ.

Өөрөөр хэлбэл 2212 шинэ иргэний 1151 хүү, 1061 охин мэндэлсэн ба  87 хүүхэд 250 гр-аас доош жинтэй төрсөн байна.
Тус  онд аймгийн хэмжээнд 31 эх ихэр хүүхэд төрүүлсэн нь одоогоор хамгийн олон ихэр мэндэлсэн он  байлаа.

                                                                                                                            А.Бямбасүрэн
相关新闻