Адуу, үхэр өмнөх оноос буурав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 2016 оны жилийн эцэст Төв аймаг малын тоогоор улсад гуравт эрэмбэлэгдэж байсан бол 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр дөрөвт эрэмбэлэгдэв.
Аймгийн хэмжээнд өнгөрсөн оны 12 сарын 7-15 хооронд явагдсан мал тооллогын нэгдсэн дүнгээр Төв аймгийн нийт мал дөрвөн сая 685 мянган толгой болж буурлаа. Өнгөрсөн 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 4 сая 700 мянган толгой мал тоолуулж байсан юм.
Адуу 2016 оны жилийн эцсээр 382 мянган 598 толгой байсан бол 2017 оны жилийн эцсээр 375 мянга 546 болж, өмнөх оныхоос долоон мянга 52 толгойгоор, үхэр 326 мянга байсан бол 2017 оны эцэст 310 мянга 729 тоологдож, өмнөх оноос 15 толгойгоор буурав.
Бод мал голдуу буурсан шалгаан нь малчид цагийн байдалтай уялдуулан адуу, үхрийг зах зээлд ихээр борлуулах, өөрсдийн хэрэгцээнд хэрэглэсэн зэрэг нь нөлөөлсөн. Харин хонь, ямаа урьд жилүүдээс өөрчлөгдөөгүй гэж аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга М.Дашдулам хэллээ.

Тэмээ 2016 оны жилийн эцсээр гурван 324 толгой тоолуулж байсан бол 2017 оны эцсийн мал тооллогын дүнгээр өмнөх оноос 134 толгойгоор өсч 458 болсон. Өнгөрсөн 2016 оны жилийн эцсээр хоёр сая 300 мянга орчим байсан хонь 2017 оны дүнгээр 100 гаруй мянган толгойгоор өсч хоёр сая 400 мянган толгой болжээ.
Т.Есүхэйтөмөр