Гавъяат цол хүртсэн "Мянхай баатар"-аа нутгийнхан нь халуун дотноор угтан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мандухай цэцэн хатан киноны Мянхай баатрын дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Д.Төмөртогтох 2017 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улсын гавъяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авсан билээ.
Түүнийг төрөлх нутгийн зон олон, Баянгол сумынхан нь халуун дотноор угтан авлаа. Тэрээр Өвөрхангай аймгийн Баянгол суманд “Эх-Онги” мал эмнэлгийн малын эх эмчээр 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд 1986 оноос хойш тасарсан гавъяатын эрхэм хүндтэй шагналыг нутагтаа шинэ оны босгон дээр авчирсан юм. Баянголчуудын хувьд хамгийн сүүлд сумын иргэн Ч.Цоодол 1986 онд Гавъяат нэгдэлчин цол хүртэж байжээ. Баянгол сумаас авъяас билигтэй, алдар цуутай олон хүн төрсний дотор зөвхөн урлагийн салбараас төрсөн тав дахь гавъяат нь Д.Төмөртогтох гуай болж байгаа аж.

Б.Батчимэг