Эрүүлжүүлэх байранд эмнэлгийн төхөөрөмж суурилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байранд "Хүчил төрөгчийн аппарат", "Ариутгалын зөөврийн гэрэл" зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилууллаа.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчлагдсан, саатуулагдсан болон захиргааны зөрчил гаргаж эрүүлжүүлэгдсэн иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор уг төхөөрөмжийг шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн ерөнхий газраас 10 нэр төрлийн эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг дахь Цагдаагийн газар, хэлтсүүдийн эрүүлжүүлэх байранд байрлуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллаж эхлээд байгаа аж.

Б.Батчимэг