Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэрлэлт хэвийн үргэлжилж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй гэрээгээ дүгнэсэн байна. Дотоодын хууль тогтоомж хангасан 60 гаруй аж ахуйн нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг дээрх чиглэлд явуулж эхэлсэн байна. Гашуунсухайт хилийн боомтоор өчигдрийн байдлаар 120 тээврийн хэрэгслээр 7800 тонн нүүрс тээвэрлэсэн бөгөөд тээвэрлэлтийн цуваа үүсэлгүй хэвийн үргэлжилж байгааг албаныхан хэллээ.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас цаашид тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хилээр нэвтэрч буй автомашины тоотой уялдуулан гаалийн хяналтын лацыг олгох талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ. Тодруулбал тус газраас 2018 онд экспортоор гаргах нүүрсний хэмжээг УУХҮЯ-аас авах саналаа хүргүүлсэн байна. Ийнхүү экспортлох нүүрсний хэмжээг тээвэр төлөвлөлттэй уялдуулснаар нүүрс тээвэрлэлтийн явцад аливаа хүндрэл, дараалал үүсэхгүй байх боломжтой гэдгийг албаныхан ярилаа.