Монгол Улс Чингис бондын өрийн үлдэгдэл 127 сая ам. долларыг төлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-05 10:48:08
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис бондын өрийг төлөх гүйлгээг баталгаажууллаа.

Манай улс 2012 онд буюу Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  1.5 тэрбум ам.долларын зээл авсан. Үүний 500 сая ам.долларын үлдэгдэл 127 сая ам. доллар, хүү болох хоёр сая ам. долларыг  төлж барагдуулав.

Сангийн яаманд болсон өрийг  шилжүүлэх үйл  ажиллагааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  хэлэхдээ, “ Монгол Улс энэ онд нийт 3.5 их наяд төгрөгийн их өр төлнө.  Өнөөдөр 500 сая ам. долларын өрийн үлдэгдлийг нээлттэй шилжүүлж байна. Сангийн яамнаас Монгол Улсын өрийн дэвтэр гаргасан.  Өглөө бүр өртэй гэдгийг сануулах үүднээс өрийн жагсаалтыг гаргасан юм. Үүний дараагийн өр бол  нэг тэрбум ам. доллар байгаа” хэмээн тодотгож Засгийн газрын тэргүүнд өрийн жагсаалтын дэвтрийг гардуулсан юм.
   Б.Заяа
相关新闻