Б.Мөнхсоёл: Хархорин суманд Жуулчны гудамж, Аялал жуулчлалын цогцолбор байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалыг аймгийн хөгжлийн тэргүүлэх салбар болгож, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтыг бодлогын баримт бичгүүдэд тусгаад байна. Энэ хүрээнд “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр” боловсруулж, тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа юм. Энэ талаар аймгийн БОАЖГ-ын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхсоёлтой ярилцаж тодрууллаа.
-Өвөрхангай аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр юунд голлон анхаарч ажиллаж байгаа вэ?
-Өвөрхангай аймагт аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа. Орхоны хөндийн дурсгалт газар, Говийн бүс буюу баруун сумдын үзэсгэлэнт нутаг, Найман нуур буюу тусгай сонирхлын аялал, Өндөр гэгээний түүхэн замналаар маршрут гаргаж аялал жуулчлалыг хөгжүүлэхээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан. Аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүнүүдийг мэргэжлийн түүхч, археологич, судлаачдаар тодорхойлуулахаар 2018 оны аймгийн үндсэн чиглэлд тусгаад байна.

Мөн Орхоны хөндийн бүс нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалаас бүс нутгийн эдийн засгийн хөгжилд оруулах өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Орхоны хөндийн бүс нутгийн аялал жуулчлалын стратеги-2020” баримт бичгийг аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/339 дугаар захирамжаар батлууллаа. Монголд ирж байгаа жуулчдын ихэнх нь Орхоны хөндийн бүс нутгийг зорин ирдэг ч бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаа учраас ор хоногийн тоо цөөрсөн. Зөвхөн үдлээд л буцаж байна. Тиймээс гадаад, дотоод жуулчдын тоог нэмэгдүүлэх, ор хоногийг уртасгах зорилгоор “Торгоны зам ба Хархорин” эвент арга хэмжээг аймгийн ЗДТГ-аас санаачлан Хархорин суманд 2017 оны 7 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ үеэр “Торгоны зам ба Хархорум” олон улсын эрдэм шинжилгээний хурал, хосгүй үнэт бүтээлийн үзэсгэлэн, соёл урлагийн цогц үзүүлбэрүүд, хоолны фестиваль, худалдааны гудамж зэргийг зохион байгуулж, Монгол гэр барих, үхэр, тэмээгээр нүүдэл хийх уламжлал зан үйлийг харуулсан. Энэ цогц арга хэмжээг 5000 гаруй гадаадын аялагч хоногоо сунган үзэж сонирхсон байна. 
Мөн уламжлалт “Монгол эсгий урлалын баяр”, “Сарлагийн баяр”-аа зохион байгуулсан. Эдгээр нь жил бүр зохиогддог эвент үйл ажиллагаа учраас тур операторууд аяллын хөтөлбөртөө оруулж, гадаад, дотоодын жуулчид тогтмол ирж оролцдог болсон.
- Аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулах, Хархорин суманд Худалдааны гудамж, аялал жуулчлалын гудамж бий болгох гэхчлэн томоохон ажлуудыг 2018 оны Үндсэн чиглэлд тусгасан байна. Энэ тухайд мэдээлэл өгөхгүй юу?
- Эртний түүхт Хархорум хот буюу Хархорин сумыг зорьж ирсэн жуулчид Эрдэнэзуугийн хэдэн сүмээр орж, сумын төвтэй танилцаж, Мэлхий толгой дээр гараад л үзэж сонирхох зүйл дуусчихдаг. Зөвхөн хагас өдөр яваад л буцах болдог. “Торгоны зам ба Хархорум” эвент арга хэмжээний үеэр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Хархорин-Эрдэнэзууг бие даасан аяллын бүтээгдэхүүн болгохын тулд эрдэмтэд санал бодлоо хэлэлцүүлэн зөвлөмж гаргасан. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд болон зөвлөмжийг англи, монгол хэлээр гаргаж, нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Хархорин суманд Жуулчны гудамж болон Аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг энэ онд хийж гүйцэтгэхээр БОАЖЯ-ны төсөв төлөвлөгөөнд тусгасан. Мөн Германы Сэргээн босголтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь” төслийн хүрээнд Төвхөн хийдийн угтах орчныг сайжруулахаар төлөвлөсөн. Европын холбооны санхүүжилтээр Өвөрхангай аймагт хэрэгжиж байгаа ЧИТА төсөлтэй хамтран аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн, маршрут, зочлох үйлчилгээний байгууллагуудын байршил, мэдээллийг нэгтгэсэн вэб сайт ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
- Өвөрхангай аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар асуудал тулгамдаж байна вэ?
- Энэ салбарт ажиллаж байгаа хүний нөөцийг бэлдэх, тогтвортой ажлын байраар хангах шаардлага тулгарч байна. МСҮТ-тэй хамтраад 2016 оноос аяллын хөтөч, зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний ажилтны ангийг нээсэн. Ихэвчлэн ажлын байртай хүмүүс дадлагажих, мэргэжлийн үнэмлэхтэй болох зорилгоор суралцаж байгаа. Монголын зочлох үйлчилгээний холбоотой хамтран зочид буудал, зоогийн газрын зөөгч, барменуудыг ажлын байранд дадлагажуулах, мэргэшүүлэх сургалтыг 12 дугаар сарын 24- 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд 25 хүн хамрагдаж, дадлага, технологи арга ажиллагаануудаас амжилттай суралцсан 17 хүнд чадамжийн гэрчилгээ гардуулсан.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бүс нутгийн стратеги их чухал. Аймгууд дотроо л бодлогын баримт бичгээ төлөвлөөд байхаас бүсийн хэмжээнд төлөвлөгөө байдаггүй. Орхоны хөндийн дурсгалт газарт гэхэд Өвөрхангайн дөрөв, Архангайн дөрвөн сум хамтарч төлөвлөгөө гаргавал Хархоринд ирсэн жуулчин бүс нутгийн хэмжээнд аялах боломжтой болно гэсэн үг. Эдийн засгийн үр өгөөж ч нэмэгдэнэ. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын элсэнд ирсэн жуулчид марштрутаа давтаад буцдаг. Тэгвэл наашаа Хархорин-Эрдэнэзуу чиглэл рүү Гучин-ус, Төгрөг, Арвайхээрээр дамжуулж ирүүлэх ёстой юм.
- Манай аймагт жуулчны бааз хэр олон байдаг юм бэ, 2017 онд хичнээн жуулчин ирсэн бол?
- Өвөрхангай аймагт 30 гаруй жуулчны бааз тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаагаас 16 нь Хархорин суманд төвлөрсөн. Нэг газраа хэт бөөгнөрөл үүсээд зарим газраа эзэнгүй байгаа. Энэ нь жуулчны сэтгэл ханамжинд сөргөөр нөлөөлдөг. Бүс нутгийн хэмжээнд хоноглох, үдлэх цэгүүдэд жуулчны баазуудыг шинээр байгуулах шаардлагатай байна. Жуулчны тоог тэд гэж тоолох боломж багатай. Тусгай хамгаалалттай газар нэвтэрч байгаа тасалбар болон Эрдэнэзуу музейн тасалбараар тооцдог. Өвөрхангайд ирсэн жуулчин Хархоринд очихгүй байна гэж байхгүй гэж үздэг юм. 2017 онд 50 гаруй мянган жуулчин ирсэн байна.
- Өвлийн аялал жуулчлал хөгжих боломж бий юу?
- Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд зүтгээд л байна. “Тэмээний баяр”-ыг Гучин-Ус суманд, “Мөсөн хананд авиралтын улсын аварга” шалгаруулах тэмцээнийг Бат-Өлзий суманд зохион байгуулсан. Жуулчны баазууд улирлын чанартай ажиллаад буугаад явчихдаг учраас дотоод, гадаадын жуулчдад байр, хоол ундны асуудал тулгамддаг. Бүтэн жилийн турш ажилладаг жуулчны баазтай байж өвлийн аялал жуулчлал хөгжинө.

Б.Батчимэг