Засгийн газрын хуралдаанаар утааг бууруулах шийдлийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-03 17:28:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.

Тус хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон. Мөн хуралдаанаар өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай асуудлыг хэлэлцэхээр байсан ч хойшлуулав. Одоо Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцэж байгаа ба өнөөдрийн хуралдаан нэлээн сунжрах төлөвтэй байна.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг дэлгэрэнгүйгээр эргэж мэдээлэх болно.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻