Хугацаат цэргийн албаны татлагаас хасагдагсдын тоог бууруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн зургаан удаагийн хугацаат цэргийн албаны татлагын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан 7461 иргэний 4938 нь буюу 66.18 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар хасагджээ. Эдгээрийн 19.6 хувь нь дотроор, 18.3 хувь нь мэс заслаар, 15.3 хувь нь чих, хамар, хоолойгоор, 15.4 хувь нь арьс харшлаар хасагдсан байна. Түүнчлэн эрүүл мэндийн бус шалтгаанаар буюу 2017 оны нэг, хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн албаны татлагаар бичиг үсэг үл мэдэгч 26, бага боловсролтой 19 татагдагч боловсролын байдлаар тэнцээгүй байна.
Энэ байдалд дүгнэлт хийж Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 145 дугаар тогтоолоор “цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, боловсролын түвшинг дээшлүүлэх” хөтөлбөрийг батлан гаргажээ.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өвчин эмгэгийг эмчлэн эдгэрүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх замаар хуулийн дагуу цэргийн алба хаах, эх орноо Батлан хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний нөхөн хангалт, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгджээ. Тус хөтөлбөр 2017-2020 онд хэрэгжих бөгөөд хугацаат цэргийн албаны татлагын эмч нарын комиссын үзлэгээр эрүүл мэнд, боловсролын түвшингээр хасагдагсадын тоог 2020 оны эцэст 20 хувь хүртэл бууруулах зорилт тавьж байгаа аж. Түүнчлэн цэргийн албанд тэнцэгчид цэрэг татлагын төв комиссын үзлэгээр хасагдах дутагдал арилж, эрүүл мэндийн дүгнэлт нь шаардлагад нийцсэн хүрэх ажээ. Мөн боловсролын түвшингээр хугацаат цэргийн албанд тэнцдэггүй залуучуудын тоо буурч, тэнцэгчид 100 хувь суурь болон түүнээс дээш боловсролтой болсон зэрэг амжилтанд хүрсэн байх гэнэ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хугацаат цэргийн албанд татагдах насны залуучууд болон идэрчүүдийг эрүүл мэнд, нийгмийн даатгал, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдалд нь үнэлэлт дүгнэлт хийх. Ингэхийн тулд үе шаттай эмчилгээнд хамруулах ажээ. Мөн хугацаат цэргийн албанд татагдах насны залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулж, сургалтанд хамруулж, ажлын байранд зуучлах ажлууд хийгдэх юм байна.
Энэхүү хөтөлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар, сум, багийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвүүд, өрхийн эмнэлгүүд болон холбогдох албан тушаалтнуудтай хамтарч хэрэгжүүлэх аж. Хөтөлбөрт зарцуулагдах хөрөнгийг орон нутгийн төсөв, гадаад, дотоодын нарийн мэргэжлийн эмч нарын багийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болон эрүүл мэндийн даатгалын сан, боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр гүйцэтгэх ажээ.

Ч.Отгонцэцэг