Сүхбаатар сумын шилдгийн шилдэгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2017 оноо үдэж, ирж буй шинэ 2018 оноо угтах “Мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн баяр цэнгэл дүүрэн, бахдам амжилт арвин, оргилсон их тэмүүлэл дунд өргөн дэлгэр боллоо.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2017 оны шилдэг ажилтан, албан хаагчдыг тодруулан шагнадаг “Мөнгөн үдэш-2017” аймгийн төв Партизаны талбайд өргөн олны зугаалга дунд амжилттай болж өндөрлөв. 2017 ондоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ хамт олноо хошуучлан амжилт гаргасан салбарын болоод байгууллагын шилдгийн шилдэг хүмүүсээ энэ үдэш шалгаруулан өвлийн өвгөн аав бэлгээ гардуулан өгдөг уламжлалтай билээ. 2017 оны “Мөнгөн үдэш”-ийн шилдэгийн шилдэг ажилтан, албан хаагчдаар “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын дулааны шугам сүлжээний засварчин З.Батжаргал, ОБГ-ын Гал унтраах 36-р ангийн жолооч П.Гандаваа, “Урсгал ус” ХХК-ийн технологич М.Отгонбаяр, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн операторчин Д.Эрдэнэбат, аймгийн ТҮГ-ын ажилтан С.Алтанхуяг, Цагдаагийн газрын хэсгийн байцаагч дэслэгч Б.Анхбаяр нар шалгарлаа. Мөн нийгмийн салбараас нэгдсэн эмнэлгийн нярайн эмч Х.Цацрал, ӨЭМТ-ийн нярав Г.Наранжаргал, багш Г.Баярмаа, Х.Нямцэрэн, Ж.Оюунцэцэг, А.Эрдэнэтуяа, Б.Энхцэцэг, Ж.Батсайхан, Б.Ууганбаяр, В.Алтанцэцэг, А.Энхтуул, Ц.Санаа-Амар, Г.Отгонгэрэл, В.Оюунчимэг, Г.Уранчимэг болон цэцэрлэгийн жижүүр Т.Шинэбаяр нар бусдыгаа манлайлж, Сүхбаатар сумын 2017 оны шилдэгээр тодорлоо.

Ч.Отгонцэцэг